images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ПОЛЬШИЙН АНХНЫ ХААН "НЭГДҮГЭЭР БОЛЕСЛАВ ХРОБРЫ" ХААН ШИРЭЭНД ӨРГӨМЖЛӨГДСӨНИЙ 1000 ДАХЬ ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН СЕЙМИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-04-23

2

Польшийн анхны хаан "Нэгдүгээр Болеслав Хробри" Хаан ширээнд өргөмжлөгдсөний 1000 дахь жилийн ойд зориулсан Сеймийн чуулга уулзалтад БНПУ-ын Гадаад хэргийн сайд Радослав Сикорски илтгэл тавьж, Польшийн гадаад бодлого, улс төрийн байр суурийг танилцуулав. Польшийн Гадаад хэргийн сайдын илтгэлийг БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, Ерөнхий сайд Доналд Туск, Сеймийн Маршал Шимон Холовниа, Сенатын Маршал Малгожата Кидава-Блонска нар бусад Сейм, Сенатын гишүүдийн хамтаар сонордов. Түүнчлэн уг ойн арга хэмжээнд дипломат корпусын тэргүүнүүд уригдан оролцов.