ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ПОЛЬШИЙН АНХНЫ ХААН ХААН ШИРЭЭНД ӨРГӨМЖЛӨГДСӨНИЙ 1000 ЖИЛИЙН ОЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Польшийн анхны хаан Хаан ширээнд өргөмжлөгдсөний 1000 жилийн ойн ёслолын арга хэмжээ БНПУ-ын Гнежно хотод болж тус Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда тус хот дахь "Нэгдүгээр Болеслав Хробри" хааны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэхийн сацуу нэгдсэн чуулганы хуралдаанд илтгэл тавьлаа.
Тус ойн арга хэмжээний хүрээнд Гнежно хотод зохион байгуулагдаж буй арга хэмжээнд БНПУ-ын Ерөнхийлөгч, Сейм, Сенатын Маршлууд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, шашны тэргүүнүүд, батлан хамгаалахын бие бүрэлдэхүүн, муж хотуудын хурлын дарга, засаг дарга нараас гадна Дипломат корпусын тэргүүнүүд оролцож байна.