images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-04-30

2

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Экспортын зээлийн даатгалын корпорац (KUKE буюу Korporacja Ubezpieczeń Kredytów Eksportowych)-ийн Удирдах зөвлөлийн дарга Януш Владычактай 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр уулзалт хийж, худалдаа, эдийн засгийн салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Үүний зэрэгцээ уулзалтад Монгол Улсын Сангийн яамны төлөөлөл цахимаар оролцож Монгол Улсын сайжирч буй эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулав. Уулзалт ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрлөө.

Айлын талаас Монгол Улсын Засгийн газраас зарласан 14 мега төсөл болон төр хувийн хэвшлийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилт дээр баталгаа гаргаж өгөх замаар хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байгааг илэрхийлэв. Энэхүү байгууллага нь Польш Улсын компаниудын өөр улс руу экспорт, хөрөнгө оруулалт, худалдаа хийхэд батлан даалт хийж оролцох үүрэгтэй. Чингэхдээ тэд Польшийн экспортыг бодлогоор дэмжиж, аливаа төсөл хамтран хэрэгжүүлэхэд бүх санхүүжилтийн 20 хувьд Польшийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг ашиглах ганц шаардлага тавьдаг юм байна.