ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН УУР АМЬСГАЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Ерөнхий геологч Кшиштоф Галостой 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр уулзалт хийж, байгаль орчин, геологийн салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Үүний хүрээнд 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулахад польшийн талаас Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг хэлэв.