“УЛААНБААТАР ХОТЫН СОЁЛЫН ӨДРҮҮД” АРГА ХЭМЖЭЭ БУДАПЕШТ ХОТНОО БОЛЖ ӨНГӨРНӨ
Монгол Улс, Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний соёлын үнэт зүйлсийг сурталчлах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн ЗДТГ Будапешт дахь ЭСЯ-тай хамтран “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” арга хэмжээг Будапешт хотноо 2025 оны 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.