images

МОНГОЛ, ЛАТВИЙН ГХЯ ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2024-06-05

1

Монгол, Латвийн Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотноо болов.

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, латвийн талаас болон Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга А.Виюмсонс нар тус тус тэргүүлж ажиллав.