images

Ч.ЖАВЗАНДУЛАМЫН НЭРЭМЖИТ ШАГАЙН БОЛОН НУМТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-05-04

3

Варшав хотноо 2025 оны 5 дугаар сарын 3-4-ний өдөр Польш Улсын Сүбээдэй багийн ахлагч, Биеийн тамирын спортын тэргүүний ажилтан, Европын нумт харвааны хувийн цувааны анхны аварга Ч.Жавзандуламын нэрэмжит шагайн болон нумт харвааны тэмцээн болж байна.

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд ЭСЯ-ны атташе З.Цэлмэн оролцож, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулгын шийдвэрээр олгосон хөнгөн атлетикийн төрөлд "Спортын мастер"-ын цолыг Ч.Жавзандуламд гардуулав.

Тэмцээнд Австри, Бельги, Герман, Чех, Унгар, Польш, Швейцар зэрэг Европын өнцөг бүрээс монгол багууд хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд арга хэмжээ бүлээн дулаан уур амьсгалд болж байна.

Монголын соёл, уламжлалыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах сайхан үйлсэд хилийн чанадад суугаа монголчуудын маань оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгааг илэрхийлж, Та бүхэндээ талархал илэрхийлье.