images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ЕХ-НЫ ТҮҮХИЙ ЭДИЙН БОДЛОГЫН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-05-06

3

Европын Холбооны эрчим хүч, дижитал шилжилтэд нэн чухал тооцогдох түүхий эдүүдэд онцгой анхаарал хандуулсан, "Европын холбооны түүхий эдийн бодлогын талаарх хэлэлцүүлэг" 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр БНПУ-ын Краков хотноо зохион байгуулагдав.

Тус хуралдаанаар түүхий эдийн бодлогын талаар тэргүүлэх чиглэл, критикал минералс буюу тэргүүлэх ач холбогдол бүхий түүхий эдийн тухай хуулийн хэрэгжилт, түүхий эдийн салбарын олон улсын хамтын ажиллагаа, чухал түүхий эдийн стратегийн төслүүдийн талаар санал солилцов.

Түүнчлэн Европын холбооны тогтвортой байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд эдгээр салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжих арга замыг эрэлхийлэв.

"Критикал металл" нь орчин үеийн технологи, цэвэр эрчим хүчний систем, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай металл элементүүдийг хэлдэг боловч нийлүүлэлт тасрах өндөр эрсдэлтэй, эдийн засгийн болон стратегийн хувьд өндөр ач холбогдолтой бөгөөд орлуулах өөр эх үүсвэр цөөн байдаг тул "чухал" хэмээн авч үздэг.

Эдгээр чухал металлууд нь:

• Эрчим хүчний шилжилт: Нарны хавтан, салхин турбин, цахилгаан машин, батерейны хуримтлалд чухал ач холбогдолтой.

• Батлан ​​хамгаалах ба сансар: Өндөр технологийн хамгаалалтын системд зайлшгүй шаардлагатай.

• Электрон бараа: Ухаалаг утаснаас эхлээд микрочип, эмнэлгийн хэрэгсэл зэрэгт ашигладаг.

Энэхүү арга хэмжээг EIT Raw Materials, Польшийн Геологийн Үндэсний судалгааны хүрээлэн болон Краковын AGH их сургууль хамтран зохион байгуулж байна.