images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН МАЗОВЕЦКЕ МУЖИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-05-07

2

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Мазовецке мужийн Маршaл Адам Стрүжиктэй 5 дугаар сарын 7-ны өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Маршaл Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНПУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Төв аймаг болон Мазовецке муж хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсанд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид бүх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Талууд зөвхөн аймаг, мужаар хамтын ажиллагаагаа хязгаарлалгүйгээр бүс нутгийн хэмжээнд бизнес, эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлаг, судалгаа, эрдэм шинжилгээ, дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.