ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН МАЛОПОЛЬСКЕ МУЖИЙН ОРЛОГЧ ДАРГАТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Малопольске мужийн орлогч захирагч Р.Шмялектэй уулзаж, бүхий л салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав. Тэр дундаа Архангай аймаг, Малопольске муж хооронд сүүлийн үед өрнөж буй хамтын ажиллагаа, Монгол Улс руу төлөвлөж буй айлчлалын талаар санал солилцов.