ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН МАЛОПОЛЬСКА МУЖИЙН ДЭД МАРШАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Малопольске мужийн дэд маршал В.Козловскитэй уулзаж, орон нутгийн түвшинд Монгол, Польшийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Талууд эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт Архангай аймаг, Малопольске муж хоорондын хамтын ажиллагааны тухай санал солилцохын зэрэгцээ тус мужаас Монгол Улс руу хийхээр төлөвлөж буй айлчлалын тухай хэлэлцэв.