images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ КРАКОВЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-05-08

2

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Малопольске мужийн Краковын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч М.Чекайтай уулзав. Элчин сайд Танхимын Ерөнхийлөгчид шинээр сонгогдсонд баяр хүргэж, манай хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, хөгжүүлэх тухай санал солилцов. Малопольске муж нь эдийн засгийн хөгжлөөрөө Польшийн тэргүүлэгч бүс нутгийн нэг бөгөөд тус мужид Польш дахь нийт компани, аж ахуйн эрхлэгчдийн 10% нь ажил эрхэлдэг байна.