images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН МАЛОПОЛЬСКЕ МУЖИЙН ТАМГЫН ГАЗРЫН ГАДААД ИРГЭНИЙ ХАРЪЯАТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-05-08

2

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Малопольске мужийн тамгын газрын Гадаад иргэний харъяатын газрын захирал А.Спыратай уулзаж, тус мужид сурч, ажил эрхэлж, амьдарч буй Монгол Улсын оюутан, иргэдийн холбогдох албан ёсны баримт бичиг олгох процессын тухай мэдээлэл авав. Тус газраас эл асуудлаар Монгол Улсын оюутан, иргэдэд дэмжлэг, туслалцаа тууштай үзүүлж байгаад талархал илэрхийлж, цаашид ч дэмжин ажиллахыг хүслээ. Краков дахь Өргөмжит Ерөнхий консул хатагтай Ц.Уртнасан тус мужийн Гадаад иргэний харъяатын газартай хамтран манай улсын оюутан, иргэдэд тусгайлан зориулж албан ёсны баримт бичиг олгох процессыг тухай бүр тайлбарлах, баримт бичгээ зөв бүрдүүлэх зэрэгт анхаарч ажиллаж ирсэн юм.