images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ЯН МАТЕЙКОГИЙН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН АКАДЕМИЙН РЕКТОРТОЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-05-08

3

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Ян Матейкогийн нэрэмжит Дүрслэх урлагийн академийн ректор проф. dr hab. А.Беднарчик болон гадаад хамтын ажиллагааны асуудлыг хариуцсан проректор проф. dr hab. Б.Стрүжик нартай уулзаж, Дүрслэх урлагийн академ болон Монгол Улсын урлагийн их сургуулиуд хоорондын боломжит хамтын ажиллагааны тухай хэлэлцэв. Талууд ERASMUS+ хөтөлбөрийн хүрээнд холбоо тогтоож, Монгол, Польшийн урлагийн оюутны дунд цахим болон биечлэн хэлбэрээр олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах тухай ярилцлаа.