ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ МАЛОПОЛЬСКЕ МУЖИД СУРАЛЦАЖ, ОРШИН СУУЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ОЮУТАН, ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Элчин сайд Н.Оюундарь Малопольске мужид суралцаж, оршин сууж буй Монгол Улсын оюутан, иргэдтэй уулзалт хийж, ЭСЯ-ны сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, холбогдох бүх асуудлаар дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ дахин нотлов. Уулзалтад оролцогчид тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ хуваалцаж, Элчин сайд холбогдох зөвлөгөөг өгч, ЭСЯ-наас Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр тасралтгүй хүчин чармайлт гаргаж байгааг онцоллоо. Элчин сайд уулзалт найрсаг уур амьсгалд болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, бидний ирээдүй хойч үе болох гэгээлэг оюутан залуус, их хүсэл тэмүүллийг харж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.