28 ДАХЬ УДААГИЙН “ШИНЖЛЭХ УХААНЫ ПИКНИК” БОЛОВ
БНПУ-ын Радио, Коперникийн шинжлэх ухааны төвөөс 28 дахь удаагийн “Шинжлэх Ухааны Пикник” арга хэмжээ 2025 оны 5 дугаар сарын 10-нд Варшав хотноо зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Ази, Номхон далайн музейн зүгээс шагайн мэргэ таамгийн талаар танилцуулсан бөгөөд энэхүү монгол шагайн уламжлал нь бүх насныхны анхаарлыг татаж, мал аж ахуй, байгаль, ахуй амьдралтай хэрхэн холбогддог талаар ихээхэн сонирхож, олон хүмүүс идэвхтэй оролцлоо. Монголын уламжлалт соёл, зан заншлын нэгээхэн хэсгийг танилцуулсан Ази, Номхон далайн музейн хамт олонд талархал илэрхийлье.