images

БОКСЫН ОЛОН УЛСЫН ФЕЛИКС СТАММЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-05-14

5

БНПУ-ын Варшав хотноо 2025 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Боксын олон улсын Феликс Стаммын цомын тэмцээнд оролцохоор Монгол Улсын эрэгтэй 7, эмэгтэй 5 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ багийн тамирчид хүрэлцэн ирээд байна. Энэхүү тэмцээн нь Олон улсын А зэрэглэлийн тэмцээн бөгөөд 2028 оны Олимпын оноо цуглуулах тэмцээнүүдийн нэг юм. Дэлхийн 23 орны 200 гаруй боксчид Варшав хотын Торвар спортын ордонд 5 хоног өрсөлдөж финалын тоглолт нь Баасан гарагт болно. Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж буй Монголын Боксын шигшээ багийн тамирчдаа дэмжиж ЭСЯ ны хамт олны өмнөөс баг тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.