ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ШЛОНСК МУЖИД СУРАЛЦАЖ, ОРШИН СУУЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН ОЮУТАН, ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Шлонск мужид суралцаж, оршин сууж буй Монгол Улсын оюутан, иргэдтэй уулзалт хийж, Монгол, Польшийн хоёр талын харилцааны хөгжлийн тухай гол ерөнхий мэдээлэл өгч, ЭСЯ-ны сүүлийн үеийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилго, зорилтыг танилцуулав. Тэр дундаа хилийн чанадад дахь Монгол Улсын иргэдэд чиглэсэн арга хэмжээний тухай мэдээлэв.
Польш Улсад амьдарч буй иргэд, оюутнууд хоёр улсын харилцаанд төдийгүй Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдгийг онцолж, цаашид Монгол, Польшийн харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн ЭСЯ-ны зүгээс иргэддээ бүхий л дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ дахин нотлов.
Оролцогсод Монгол Улсын иргэдийнхээ асуудал, санал хүсэлтийг сонсож, Элчин сайд ийнхүү ойр дотно найрсаг уур амьсгалд уулзалт хийж, нээлттэй амьд яриа хэлэлцүүлэг өрнүүлсэнд талархал илэрхийлэв. Элчин сайд холбогдох зөвлөгөөг өгч, ЭСЯ-наас Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр тасралтгүй хүчин чармайлт гаргаж байгааг онцоллоо.