images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ "ЕВРОП НҮҮРСЭЭС ШИЛЖИХ НЬ" ДЭЭД ТҮВШНИЙ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-05-16

5

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын томоохон нүүрсний компаниудын нэг болох Ястженбска нүүрсний компанийн байрладаг хот Ястженбска-Здруйд болсон Европ нүүрсээс шилжих нь: “Аж үйлдвэрийн уламжлалт түүхээс ирээдүйд чиглэсэн дэвшилтэт технологийн судалгаа” дээд түвшний арга хэмжээнд оролцож, үг хэлэв.

Тэрээр уул уурхай, нүүрс олборлох, баяжуулах салбарт Монгол, Польшийн хамтын ажиллагааны ихээхэн боломж, бололцооны талаар танилцуулж, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулах тухай мэдээлэв.

Энэхүү арга хэмжээ нь БНПУ ЕХ-ны Зөвлөлийг даргалах хүрээнд болж буй юм. Польш Улс нь нүүрсний 1000 орчим жилийн түүхтэйгээс гадна өнөөгийн үед үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа олон нүүрсний уурхайтай. Иймээс Польшийн нүүрс олборлох, угаах, баяжуулах болон нөхөн сэргээх зэрэг сайн туршлагаас сурч, холбогдох технологийг Монгол Улсад нэвтрүүлэх бүрэн боломжтой юм.