images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ “ХҮҮХДҮҮДИЙН НАЙЗУУД” НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-05-21

39

Элчин сайд Н.Оюундарь 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Польшийн Мазовицке мужийн “Хүүхдүүдийн найзууд” нийгэмлэгийн тэргүүн хатагтай Моника Ягожиньска болон тус нийгэмлэгийн ажилчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр тэд Монголын оюуны хөгжлийн бэрхшээлтэй Дауны синдром болон аутизмтай хүүхдүүдэд тусламж үзүүлсэн тухайгаа танилцуулаад цаашид ч энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Уг нийгэмлэг нь хэд хэдэн удаа Монгол Улсад айлчлан хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулж байжээ.

Мөн энэ талаар ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Монголын нийгэмлэгтэй хамтран ажиллах талаар уулзаж байсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг 10 багш нарыг Польшид урьж сургасан.

Бид цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, энэхүү үйл ажиллагаагаа албажуулан боломжит бүх чиглэлээр хамтран ажиллахаар тохиоролцов.