images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН КНУРУВ-ШЧИГЛОВИЦЕ НҮҮРСНИЙ УУРХАЙД ЗОЧЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-05-16

27

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Ястженбска нүүрсний компанийн нүүрс олборлодог Кнурув-Шчигловице уурхайд зочлов. Тэрээр 850 м болон 1050 м гүнд бууж, нүүрс олборлох процесс болон уурхайг агааржуулах буюу метаныг шингэлэх, зайлуулах замаар аюулгүй байдлыг хангаж, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөллийг багасгаж буй системтэй тус тус танилцлаа.