УРИЛГА
Эрхэм хүндэт БНПУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа МОНГОЛЧУУД Та бүхнийг Варшав дахь ЭСЯ, Польш дахь Монголчуудын холбоо болон монголчуудтайгаа хамтран зохион байгуулж байгаа “МОНГОЛ НААДАМ” арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Энэ жилийн наадам Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд арга хэмжээнд Монгол Улсаас “Улаанбаатар Театр”-ын уран бүтээлчид болон "Zoson fashion", "Khanbogd Cashmere"-ын загварын коллекц, загвар өмсөгчид оролцоно.
Хэзээ: Хугацаа: 2025 оны 6 дугаар сарын 7
Хаана: Варшав хот Повшин парк, Powsin Park ul.Maślaków 1 Warszawa