ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, БИОЦИДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь 5 дугаар сарын 26-ны өдөр БНПУ-ын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газрын дарга ноён Гжегож Цессактай уулзаж хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн 3 дугаар сард Польш Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар ярилцав.