images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ЕВРОПЫН КОФЕ ЭКСПО ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-05-27

20

Элчин сайд Н.Оюундарь 5 дугаар сарын 27-ны өдөр Европын кофе экспо үзэсгэлэн худалдаанд оролцов. Уг үзэсгэлэнгийн үеэр Элчин сайд Польш-Азийн Аж үйлдвэр, худалдааны танхимын Ерөнхийлөгч Януш Пехочиньскитэй уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, боломжуудын талаар ярилцав. Түүнчлэн БНПУ-ын Ptak Warszaw Expo компаний удирдах зөвлөлийн дарга Томаш Шипулатай уулзаж Монгол Улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдааг Варшав хотод зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.