images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-05-29

45

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Спорт, аялал жуулчлалын дэд сайд Петр Бористэй уулзаж хоёр орны спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцлаа. Тухайлбал, аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид хамтарсан бэлтгэл сургуулилт хийх талаар санал солилцов.