ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН СОЁЛ, ҮНДЭСНИЙ ӨВИЙН ЯАМНЫ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Соёл, үндэсний өвийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Урзула Слазактай уулзаж хоёр орны соёл, урлагийн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Тухайлбал, хоёр орны соёл, урлагийн мэргэжилтнүүдийг харилцан туршлага солилцуулах, манай улсад жил бүр зохион байгуулагддаг “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль, Польшид Чингис хаан сэдэвт үзэсгэлэн дэлгэн толилуулах зэрэг олон асуудлыг хөндөн ярилцлаа.