images

МОНГОЛУУДЧЫН НААДМЫГ ПОЛЬШ УЛСЫН ВАРШАВ ХОТНОО ХИЙВ

ЭСЯ-ны мэдээ

2025-06-09

32

Польш Улс дахь Монголчуудын наадам хур бороогоор адислан өргөн дэлгэр сайхан боллоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн тохиож буй онцгой жилдээ Польшийн Монголчууд дэлхийд гайхагдсан соёлын биет бус өв Монгол наадмыг өртөөлөн Нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчдийн урлагийн хөтөлбөр, Польш, Чех, Швед, Герман, Унгар Улсаас ирсэн 64 хүчит бөхийн барилдаан, хүүхдийн барилдаан, шагайн харваа, шатрын тэмцээн, гар барилдаан, хүүхдүүдэд зориулсан уралдаан, гар зургийн уралдаан, тоглоомын талбай, Монгол уран бичлэг, Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг ойртуулж Монголын "Ханбогд”, “Зосон” брэндийн ноолуурын бүтээгдэхүүний танилцуулга, наадмын хуушуур, айраг, цагаан идээ зэрэг бүгд цогцолсон Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд дэнж хотойлгосон Наадмаа Польшийн ард иргэдэд нээлттэй монгол өв соёл ахуйгаа таниулсан арга хэмжээ боллоо. Нар хур тэгширсэн Наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хурдан хүлгүүдийн ёсолгоотой, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадлаа.

Польш Улс дахь Монголчуудын холбооны хамт олондоо хамтран ажилласанд талархал илэрхийлье.