images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ GI-MINE ТӨСЛИЙГ ЗОХИЦУУЛАХ 3 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-06-10

41

Элчин сайд Н.Оюундарь 6 дугаар сарын 10-ны өдөр БНПУ-ын Познань хотноо болсон Уул уурхайн төв хүрээлэн – Үндэсний судалгааны хүрээлэнгээс бусад түншийн зэрэгцээ Монголын нүүрсний ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй GI-MINE төслийг зохицуулах 3 дугаар уулзалтад оролцож, мэдээлэл солилцов. Үүний дараагаар Познань хотын Хөдөө, аж ахуйн их сургуулийн ректор К.Шошкевичтэй уулзаж, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах, тэр дундаа оюутан, багш солилцоо хийх, хоёр улсын их сургуулиуд болон лабораториуд хамтарсан судалгаа хийх асуудлаар санал солилцож, Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал /COP17/-ын тухай хэлэлцэв.

Үүний зэрэгцээ Элчин сайд Познанийн Хөдөө, аж ахуйн их сургуулийн лабораториудаар зочилж, GI-MINE төслийн хүрээнд уул уурхайн олборлолтын дараах нөхөн сэргээсэн хөрсөнд янз бүрийн ургамал ургуулах судалгаатай танилцав. Мөн Хүнсний аюулгүй байдал, функциональ шинж чанарын лаборатори ба Биотехнологийн туршилтын станцтай тус тус танилцав. Тус их сургууль нь агрономи, ойн аж ахуй, мал үржүүлэг болон биологи, модны технологи, цэцэрлэгжүүлэлт, хүнс, шим тэжээлийн шинжлэх ухаан, газар нөхөн сэргээлт ба байгаль орчны инженерчлэл, эдийн засаг, нийгмийн ухааны факультетуудтай юм байна.