images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ДЭД БҮТЦИЙН ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-06-17

30

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Дэд бүтцийн дэд сайд С.Буковецтэй 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр уулзаж, хоёр улсын автотээвэр, төмөр зам, агаарын харилцааг хөгжүүлэх, тээврийн салбарт хамтран ажиллах тухай ярилцав. Тухайлбал, "Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэх, Улаанбаатар, Варшав хооронд шууд нислэг үйлдэх зэрэг асуудлаар санал солилцов.