ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ПОЛЬШИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ
Элчин сайд Н.Оюундарь Польшийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан бизнес болон гэр бүлийн талаарх хэлэлцүүлэг уулзалтанд оролцлоо. Уг уулзалтанд Монгол Улсад хөрөнгө оруулах, аялал жуулчлалаар явах, бизнес эрхлэх боломжийн талаар ярилцсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулагдах Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцохыг урьлаа. Мөн АНУ-ын нэрт зохиолч доктор Жон Грей “Эрчүүд Ангараг гарагаас эмэгтэйчүүд Сугараас” номынхоо талаар ярилцлаа.