ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ПОЛЬШИЙН ЛЕГНИЦКЕ ПОЛЕ ГМИНАД ЖИЛ БҮР БОЛДОГ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
1241 оны хавар одоогийн БНПУ-ын Легницкие Полед болсон Монголын Байдар, Хадан, Орд зэрэг 3-н жанжны удирдсан цэргүүд Польшийн Хоёрдугаар Хенрик вангийн удирдсан, Польш-Германы нэгдсэн цэргийн их хүчийг бут цохисон тулалдаан болсон билээ. Уг тулаан нь Европчуудад цэрэг-дайн, түүний номлолыг үндсээр өөрчилсөн том сургамж өгсөн гэж барууны цэргийн түүх судлаачид үздэг юм. Польшийн Легницке Поле Гминагийн дарга Рафал Плежагийн санаачилгаар дээрх түүхэн тулаанаар сэдэвчилсэн театрчилсан үзүүлбэрийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн арга хэмжээнд Элчин сайд Н.Оюундарь оролцож, Легницийн тулалдаанд зориулсан музейтэй танилцав.