images

ДИПЛОМАТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ЭСЯ-ны мэдээ

2025-06-24

32

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2022 онд жил бүрийн 6 дугаар сарын 24-ний өдрийг Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг болсон гадаад харилцааны салбарт хувь нэмрээ оруулж бaйгаа бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе!

Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тохиолдуулан БНПУ-ын Сеймийн Гадаад хэргийн хорооны дарга Павел Ковал Польш Улсад суугаа гадаад улсын 20 гаруй эмэгтэй Элчин сайд нар, тэр дундаа Элчин сайд Н.Оюундарийг хүлээн авч уулзав. БНПУ-д 20 гаруй эмэгтэй Элчин сайд нар сууж байгаа бол Канад зэрэг өндөр хөгжилтэй улс оронд бүх Элчин сайд нарын 51% нь эмэгтэй байдаг байна.

Мөн дээрх өдрийг тохиолдуулан БНФУ-аас Польш Улсад суугаа ЭСЯ-аас Ив Кюригийн дурсгалд зориулсан арга хэмжээнд Элчин сайд оролцлоо. Ив Кюри нь БНПУ-ын нэрт физикч эрдэмтэн, Нобелийн шагналын эзэн Мариа Склодовска-Кюригийн охин ажээ. Тэрээр ээжийнхээ намтар түүхийг бичиж, НҮБ-ын Хүүхдийн сангийн хүрээнд хөгжиж буй улс орнуудын хүүхэд, эхчүүдэд тусламж үзүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн зүтгэлтэн юм.