ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд А.Новактай 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр уулзаж, хоёр улсын хөдөө аж ахуйн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт цаашид тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизм, хүлэмжийн аж ахуй, хөрсний боловсруулалт, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг чиглэлээр Польшийн дэвшилтэт техник, технологийг нутагшуулах, БНПУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын боловсон хүчин, мэргэжилтэн, оюутныг жил бүр суралцуулах тогтмол квоттой болгох чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.