images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ НАТОЛИН ДАХЬ ЕВРОПЫН КОЛЛЕЖИД ЗОЧЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-07-22

34

Элчин сайд Н.Оюундарь 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр БНПУ-ын нийслэл Варшавын Натолин дахь Европын коллежид зочилж, 2025 оны 9-10 дугаар сард Японы Осака хотод болох АСЕФ-ийн Залуу манлайлагчдын 6 дугаар дээд түвшний чуулга уулзалт (ASEFYLS6)-ын хүрээнд ажлын хэсгүүд, чуулганы хуралдааныг удирдах үүрэгтэй "Navigators" буюу чиглүүлэгчдийн бүлэгт багтах 20 оролцогч нартай уулзав. Тэрээр өөр 3 улсын Элчин сайд нарын зэрэгцээ оролцогч нартай нийгэм дэх залуу удирдагчдын үүрэг, үндэсний болон бүс нутгийн өөр өөр өнцгөөс харах нь зэрэг сэдвээр ярилцаж, хувийн туршлагаасаа хуваалцан оролцогчдын ASEFYLS-ын бэлтгэлийн талаар зөвлөгөө өгч ажиллав.

АСЕФ-аас зохион байгуулж буй АСЕФ-ийн Залуу манлайлагчдын 6 дугаар дээд түвшний чуулга уулзалт (ASEFYLS6) нь 80 залуусыг нэгтгэсэн залуучуудын манлайллын чадавхийг бэхжүүлэх 3 сарын хугацаатай хөтөлбөр юм. ASEFYLS-ын чиглүүлэгчээр ажиллахаар сонгогдсон хүмүүсийн дунд хүртээмжтэй цахим өөрчлөлтийг дэмжигч ТББ-аас Монгол Улсын оролцогч багтаж буй.

Уулзалтад Австрали, Шинэ Зеланд, Бельги Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд нар, АСЕФ-ийн Гүйцэтгэх захирал Беата Сточиньска, Натолин дахь Европын коллежийн дэд ректор Эва Ошнецка Тамецка нар мөн оролцов.