images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН КОЛОБЖЕГ ХОТЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-07-29

20

Элчин сайд Н.Оюундарь 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр БНПУ-ын Колобжег хотын дарга хатагтай Анна Мечковскатай уулзаж бүс нутгийн найрсаг хамтын ажиллагаа эхлүүлж, уг ажлын хүрээнд аялал жуулчлал, соёл, эмчилгээ, сувилалын салбарт хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав. БНПУ-ын баруун хойд хэсэгт, 12 километрийн урттай далайн эргийн дагуу байрлах Колобжег хот нь Дэлхийн хоёрдугаар дайны үед 90 орчим хувь устаж байсан, 47,000 орчим оршин суугчтай ч, олон тооны төрийн болон "Верано", “Балтик” зэрэг алдартай хувийн сувилалын газруудтай, хот нь 8000 орчим зочид буудлын ортой, жилдээ 800,000 орчим жуулчин хүлээн авдаг, эмчилгээний шавар болон давстай усаараа алдартай, аялал жуулчлалын томоохон бүс нутаг хэмээн тооцогддог билээ. БНПУ-ын хэмжээнд байдаг 9-н давсны уурхайн нэг нь Верано сувилалын газрын талбай дээр байрладаг байна.