images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ "FORTUNE" ХӨДӨӨ АЖ АХУЙН ФЕРМИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-07-31

27

Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Чышимово тосгоны хоорондоо 50-60 км зайтай 3 муж дамнасан тариалангийн эргэлтийн талбайтай, бүс нутагтаа томоохонд тооцогдох "Fortune" хөдөө аж ахуйн фермийн Удирдах зөвлөлийн дарга ноён Мачей Бауричатай уулзаж Монгол, Польш хоёр орны хооронд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, чихрийн манжин, цагаан манжин, эрдэнэ шишийн тариалж тэжээлийн үйлдвэрлэлийн асуудлаар ярилцав. Тус "Fortune" хөдөө аж ахуйн ферм нь 12,000 га эргэлтийн талбайтай, 3500 орчим Гольштэйн үхэр, 1300 орчим саалийн үнээтэй, бухаа 10 сар хүрэхээр нь зарж, зохиомол хээлтүүлгийн аргаар үхрээ өсгөдөг, нийт зардлын 60 орчим хувийг тэжээлдээ зарцуулдаг, нийтдээ 70 хүний бүрэлдэхүүнтэй, үүнээс 5 зоотехникч, механик бригад, 1 мал эмчтэй үйл ажиллагаагаа явуулдаг сүүний ферм байна. Нэг газартаа төвлөрсөн дэлхийд хамгийн томд тооцогдох бүрэн автомажуулсан саалийн робот төхөөрөмжтэй байгууламж гэдгээрээ онцлогтой бүхий саалийн шинэ үйлдвэр нь 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтанд оруулахаар зорьж ажиллаж байгаа.