images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН "ANIMEX" КОМПАНИЙ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-08-01

34

Элчин сайд Н.Оюундарь 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр БНПУ-ын Animex компаний удирдлагуудтай уулзаж гахай, тахиа, цацагт хяруулын утсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар санал солилцов. Тус компани нь олон улсын зах зээлд өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг Польшийн шилдэг мах экспортлогч бөгөөд гахайн, тахиа, цацагт хяруулын мах, боловсруулсан махан бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгч юм. Animex компани нь Польш даяар 9 үйлдвэртэй бөгөөд Польшийн махны салбарт тэргүүлэгч ажил олгогч ажээ. Технологийн болон бизнесийн инновацийн анхдагч болох Animex нь тоног төхөөрөмжөө шинэчлэх, Герман, Италийн дэвшилтэт тоног төхөөрөмжид шилжихэд тасралтгүй хөрөнгө оруулалт хийсээр байдаг бөгөөд Дэлхийн хамгийн том гахайн мах үйлдвэрлэгч WH группын нэг хэсэг болсноосоо хойш тус компани нь дэлхийн зах зээлд байр сууриа бэхжүүлж чадсан байна.