images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ВАРМИНЬСКО-МАЗУРСКЕ МУЖИЙН МАРШАЛТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-08-01

35

Элчин сайд Н.Оюундарь 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр БНПУ-ын Варминьско-Мазурске мужийн маршал (Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга) Марчин Кухчиньски, маршалын ажлын албаны дарга Лукаш Белевски, Эдийн засгийн хөгжил, зохион байгуулалтын газрын захирал Пиотр Бурчик нартай уулзав. Дээрх уулзалтаар орон нутаг хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа хөдөө аж ахуй, мебель үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэв.