images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ВАРМИНЬСКО-МАЗУРСКЕ МУЖИЙН ОЛШТЫН ХОТЫН ИХ СУРГУУЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ФАКУЛЬТЕТИЙН ДЕКАНТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-08-01

45

Элчин сайд Н.Оюундарь 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр БНПУ-ын Варминьско-Мазурске мужийн Олштын хотын Их сургуулийн мал эмнэлгийн факультетийн декан Богдан Левчук болон дэд декан Пшемыслав Собех нартай уулзав. Уг уулзалтаар хоёр орны мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, их сургуулийн оюутан, багш солилцох боломжуудын талаар хэлэлцэв.