images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ВАРМИНЬСКО-МАЗУРСКЕ МУЖИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-08-01

19

Элчин сайд Н.Оюундарь 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр БНПУ-ын Варминьско-Мазурске мужийн дарга (Засаг дарга) Радослав Крүлтэй уулзаж орон нутгийн хамтын ажиллагааг эхлүүлж, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Тэрээр БНПУ-ын Сеймийн гишүүн бөгөөд энэхүү тойргоосоо Польш, Монголын парламентийн бүлгийн дарга Станислав Горчицагийн хамтаар 5 дахь удаагаа сонгогдож буй юм.