images

МОНГОЛ-ПОЛЬШ БИЗНЕС УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРӨВ

ЭСЯ-ны мэдээ

2025-08-27

35

"Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцаан яаманд Монгол-Польш бизнес уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран амжилттай зохион байгуулав.

Уулзалтын үезр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг (PAIH)-ийн Монгол дахь худалдааны албаны Судалгааны дарга Б.Золжаргал, БНПУ-ын Экспортын зээлийн даатгалын корпорац (KUKE)-ийн Гүйцэтгэх захирлын орлогч К.Ковалска нар Монгол, Польшийн бизнес орчингийн талаар болон хоёр орны экспорт дэмжих даатгалын үйлчилгээний тухай тус тус танилцуулга хийв.

Уулзалтад Монгол, Польшийн бизнес төлөөлөл оролцож, шууд бизнесийн холбоо тогтоож, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцлээ. Монголын талаас "Ханбогд кашмер", "ТЭСО грүпп", "Бид санхүүгийн байгууллага", "Газар шим", “Organic food export”, “Mongolian ECO TREKKERS”, “URBANEK”,”АГАР” гоо сайхны бүтээгдэхүүн борлуулагч, “ТЕХНИК ИМПОРТ”, Эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл гадаадаас импортолдог байгууллага, Эрдэнэт хот болон Хөвсгөлийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд зэрэг хорь гаруй байгууллагын төлөөлөгч оролцов.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга БНПУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Тус уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд БНПУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд тавьсан хоёр улсын худалдааны эргэлтийг багадаа хоёр дахин нэмэгдүүлэх зорилгод хүрэх томоохон алхам болов.