images

БНПУ-ЫН ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦ МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ЗЭРЭГЛЭЛИЙГ 7->5 БОЛГОНО

ЭСЯ-ны мэдээ

2025-08-29

27

Гадаад харилцаан яаманд 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан Монгол-Польш бизнес уулзалтанд БНПУ-ын Экспортын зээлийн даатгалын корпорац (KUKE)-ийн Гүйцэтгэх захирлын орлогч К.Ковалска Польшийн бизнес орчингийн талаар болон Польшийн экспорт дэмжих даатгалын үйлчилгээний тухай танилцуулга хийсэн.

Тэрээр OECD (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага) Монгол Улсын рейтингийг 7 -> 6 хүртэл бууруулсан хэдий ч БНПУ-ын Экспортын зээлийн даатгалын корпорац (KUKE) 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын эрсдэлийн зэрэглэлийг 7-> 5 болгох тухай мэдэгдлээ. Энэ нь Польшоос экспортоор бараа бүтээгдэхүүн худалдан авах урьдчилгаа төлбөр болон бусад төлбөрийг хийхэд харьцангуй бага хүүтэй шугаман зээл гаргах боломжийг бүрдүүлж, үйлчлүүлэгчдийн даатгалын шимтгэлийг буруулах учиртай юм.