images

БНПУ-ЫН ТЭРГҮҮЛЭХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ОРОЛЦУУЛСАН ФАМТУР АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-09-11

36

БНПУ-ын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчдөд зориулсан фам тур арга хэмжээ 2025 оны 9 дүгээр сарын 4-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Польшийн аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, соёл, урлагийн салбарын төлөөлөгчид болох TTG Polska, Варшавын Худалдааны танхимын ерөнхийлөгч Марек Трачик, “Itaka” компанийн дэд захирал Катажина Банковска, захирал Ярослав Брониш, “Rainbow” компанийн төслийн ахлах менежер Магдалена Дибчинска, “Nekera” компанийн ерөнхийлөгч Мачей Некиел, „National Geographic Traveller” сэтгүүлийн Ерөнхий редакторын орлогч, “Kaleidoscope” LOT Polish Airlines In-flight сэтгүүлийн ерөнхий редактор Агнешка Франус, PR менежер Оливьер Даниел Халаса, “ИНТИМАТЕС ТЕАМ”-ийн гүйцэтгэх захирал Катажина Пышиньска, инфлюенсер, жүжигчин Үршула Дебска бөгөөд Польш Улсад алдартай жүжигчин, инфлюенсер Ж.Мишээл нар оролцлоо.

Уг фам турын хүрээнд төлөөлөгчид Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх, соёлын өв, уламжлалт болон орчин үеийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Польш жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжуудыг хэлэлцэв.

Засгийн газрын шийдвэрээр 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Үүний хүрээнд Европын Холбооны гишүүн орнууд, Польш зэрэг 34 улсын иргэни Монгол Улсад 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой байгаа билээ.