ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ПОЛЬШ, МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийг Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч уулзлаа. Талууд уулзалтын үеэр орон нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцав.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, Элчин сайд Н.Оюундарь нар уулзалтад байлцлаа.
Уулзалтын дараагаар төлөөлөгчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхийн музейтэй танилцав.