ПОЛЬШ-МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛЭГ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАЖ, ТУС ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлалаа Эрдэнэт хотод үргэлжлүүлж байна.
Төлөөлөгчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзалт хийж тус газрын үйл ажиллагаатай танилцлаа.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий инженер Т.Батмөнх тус байгууллагын танилцуулгыг дэлгэрэнгүй хийн, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.