МОНГОЛ НАЙРУУЛАГЧИЙН "СЭР СЭР САЛХИ" КИНО ПОЛЬШИЙН КИНО ФЕСТИВАЛЬД “ОЛОН УЛСЫН УРАН САЙХНЫ КИНО”-НЫ ТӨРӨЛД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Польшийн Гдыня хотод 10 дугаар сарын 2-5-ны өдөр зохион байгуулагдаж буй “NNW” 17 дахь кино наадамд найруулагч П.Лхагвадуламын "Сэр сэр салхи" кино “Олон улсын уран сайхны кино”-ны төрөлд Тэргүүн байр эзэллээ.
“NNW” 17 дахь кино наадамд хэд хэдэн орны 70 орчим уран бүтээл “Олон улсын уран сайхны кино”, “Олон улсын баримтат кино”, “Польшийн баримтат кино”, “Радио сурвалжлаг” гэсэн төрлүүдэд өрсөлдөж байна.