images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ПОДЛАСКИ МУЖИД АЖИЛЛАЖ БАЙНА

ЭСЯ-ны мэдээ

2025-10-07

30

Элчин сайд 10 дугаар сарын 7-ны өдөр Подласке мужийн маршал Лукаш Прокорым, тус мужийн дарга Яцек Бжозовски, мужийн нийслэл Бялысток хотын дарга Тадеуш Трусколаски нартай тус тус уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Элчин сайд маршалтай шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа, хилийн аюулгүй байдал, бүс нутаг хоорондын харилцаа тогтоох талаар ярилцав.

Мөн тэрээр мужийн даргатай хамтын ажиллагааг бүх боломжит чиглэлээр хөгжүүлэх талаар ярилцсан бол хотын даргатай ах дүү хотуудын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.