images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ПОЛЬШИЙН "PRONAR" КОМПАНИТАЙ ТАНИЛЦАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-10-08

26

Элчин сайд Н.Оюундарь Пронар компаний үйл ажиллагаатай танилцлаа. Польшийн топ 100 ААН-н нэг болох уг компани нь 2500 гаруй ажилтантай бөгөөд орчин үеийн 9 үйлдвэрт жилд 120 000 тонн ган ашиглан хөдөө аж ахуйн, хот тохижилтын болон уул уурхайн машин механизм үйлдвэрлэдэг. Мөн дугуй, пневматик болон гидравлик систем, чиргүүлийн тэнхлэг, түүнчлэн ган профиль, хуванцар эд анги үйлдвэрлэгчдийн дунд дэлхийн томоохон тоглогч юм.

Тус компани нь Европын Холбооны бүх орнууд, АНУ, ОХУ зэрэг улсад дилерийн сүлжээг бий болгосон. Пронарийн бүтээгдэхүүнийг ЕХ, Африк, Америк, Азийн 80 гаруй оронд экспортолдог байна.