images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БЯЛЫСТОК ХОТЫН ИХ СУРГУУЛИЙН РЕКТОРТОЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-10-09

25

Элчин сайд Н.Оюундарь Бялысток хотын Их сургуулийн ректор Проф. Доктор Мариуш Поплавскитэй уулзлаа.

Бялыстокийн их сургууль нь ажилтнууд, оюутнууд болон хөтөлбөр, сургалтын хэлбэрээрээ зүүн хойд Польшийн хамгийн том их сургууль. Тус их сургуулийн 15 факультет болон Вильнюс дахь салбарт 1300 орчим ажилтан, түүний дотор 800 орчим эрдэм шинжилгээний багш ажиллаж байна.