images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БЯЛЫСТОК ХОТЫН АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН РЕКТОРТОЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-10-09

20

Элчин сайд Н.Оюундарь Бялысток хотын Анагаах Ухааны их сургуулийн ректор Проф. Марсин Мониушкотой уулзлаа.

Бялыстокийн Анагаах Ухааны Их Сургууль нь орчин үеийн, хурдацтай хөгжиж буй улсын их сургууль бөгөөд мэргэжлийн, хариуцлагатай, тэргүүний эмнэлгийн ажилтнуудад хамгийн сайн боловсрол олгох; шинжлэх ухааны судалгааг дэлхийн хэмжээнд хамгийн дэвшилтэт түвшинд явуулах; эмнэлгийн үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран шинэлэг шийдлүүдийг хэрэгжүүлэх зорилготой.

1000 гаруй эрдэм шинжилгээний багш нарын бүрэлдэхүүнд 175 профессор, 179 дэд профессор байгаа нь Польшийн бүх их дээд сургуулиудын хамгийн өндөр хувийг эзэлдэг.